Sunday, March 27, 2016

3О насруу орох хямралтай учирснуу

30 насруу шилжилтийн синдромын талаар.

wait энэ дууг сонсоод уншаарай. 


эгч нь болон нэг бус үе тэнгийн үхэр, бар жилтэн найзууд минь 2016 он гарах шинэ жилийн үдэж болоод цагаан сараар гүн гүн хямралд орж. жирийн үед жирс жирс хямралын бодолд нухлуулсан жил болоод байнаа хө. 

би болоод бидний найзууд энэхүү хямралыг хэрхэн хөөрхөн нүүрэндүү үрчлээ нэмэхгүйгээр даван гарах стратеги боловсруулж хэрэгжүүлж байгаагаа анхны пост болгон бичихээр шийдлээ гэж. 

намбар ван: найз нөхөдтэйгээ уулзах.  дээр дурдсан синдром нь ихэвчлэн ганц бие бас хүүхэдгүй бүсгүйчүүдэд голдуу хурц хэлбэрээр илэрдэг нь ажиглагдаж байгаа юм. Тиймээс уулзаж сэтгэлээ уудлах найз чинь чамтай адил байвал бие биенээ ойлгоход илүү амар гэсэн үг. 
Уулзах найз чинь мөн чамаас зан чанар болоод ажил мэргэжлийн хувьд тэс өөр хүн байвал илүү таатай. Би бол хувьдаа ажил мэргэжлийн хувьд амжилттай, амьдрал аливаа зүйлийг надаас өөр өнцөгөөс хардаг хүнтэй уулзахад таатай санагддаг.  

намбар түү: энд тэндхийн сайт дээр байдаг листүүд байдаг даа. 30 хүрсэн эмэгтэйд байх ёстой 30 зүйлс сурсан байх хэрэгтэй 30 зүйлс нтр гээд. эдгээрийг хоорондоо шэйр хийх паблик биш л дээ. хүсвэл болохгүй зүйлгүй л дэ бас. 

хөөрхий энэ төрлийн хямрал дэлхийн бүх эмэгтэйчүүдийг арьс , царай зүс ялгахгүйгээр дайрч гардаг гэдэгийг тод жишээ нь энэ жагсаалтууд боловуу ч гэж боджоох шиг. 
би доор хоёр линк тавьсан байгаа л даа. эхний гламур сэтгүүлийн линкийг монгол дээр нээх аятайхан орчуулаад гаргацан л харагдаж байна лээ дэг. 
Энэ жагсаалт дотор чамайг хэр амжилттай явсныг чинь сануулах төөр ард үлдсэн нэгэн залуу байх хэрэгтэй мөн өөрийгөө гайхаад барамгүй үнэтэй авсан нэгэн эд зүйл ч гэх юмуу. өөртөө бардмаар бас өөрийгөө өмөөөрмөөр хайрламаар сэдэл өгөх зүйл олон гарч ирдэг шүү.

намбар трий:  за тэгээд эцэст нь бол нас бол тоо намбархаж цэцэрхэг хэрэг ч юун билээ дээ. Өнгөрсөндөө очоод өөрийгөөө өшиглөөд абмаар таагүй явдалууд, ирээдүйгээ хараад инээд алдан ташуур өгөх одоогийн чинь статус бүгд л чи бидний амьд байгаагийн илрэл шүүдэй гэж... 
эгч нь эрээвэр бодлоо л бичлээ л дэ 

No comments:

Post a Comment