Sunday, September 4, 2022

муу ажилтан, муу ээж байсан минь

 Нялх хүүхдээ асрангаа гэрээсээ бүтэн цагаар ажилласан миний туршлага.

Хүүгээ 4 сартай байхад, ажилдаа бүтэн цагаар орох шийдвэр гаргахад,  байгууллагын соёл,  миний ажлын онцлогоос гадна Ковидийн нөхцөл байдлаас шалтгаалаад гэрээс ажиллах нь new normal болоод байсантай холбоотой байх.

 

8 сарын хугацаанд сайн ажилтан ч биш, сайн ээж ч биш зүгээр л нэг ядарч, бухимдсан эмэгтэй уйлж  суусан өдрүүд олон байсныгаа нуухгүй ээ.  За тэгээд  нуршилгүйгээр хүүхдээ харангаа ажлаа амжуулах гэж хичээсэн туршлагаа хуваалцъя.

 

1.       Хүүгээ унтах хооронд чухал ажлуудаа амжуулах. Хамгийн чухал гэсэн ажлуудаа унтаж байхад нь амжуулахаар дайрна. Бичих зүйлсээ толгойндоо төсөөлж бэлтгэж байгаад утас, чат гэх мэт сатааруулах зүйлсээ хойш тавиад хурдан хугацаанд амжуулах гэж хичээдэг байсан. Хүүгээ сэрүүн байхад зүүм хурал, утсаар ярьж амжуулах ажлуудаа хийх хоорондоо хүүтэйгээ тоглоно. Зарим өдрүүдэд ажлын 8 цаг оффистоо амжуулахаас ч үр дүнтэй байлаа гээд өөрийгөө урамшуулдаг байсан. Тогтсон цагийн хуваарьтай байх нь их тустай байсан гэж боддог, Өдөрт 10-11 , 16-17 цагийн хооронд унтана, арай том болоод 12-14 цагийн хооронд өдрийн унтлага, орой 8 цагаас унтдаг хүү маань ээждээ их ажил амжуулж өгч байгаагаа өөрөө мэдэхгүй юм даа.

Богино хугацаанд үр дүнтэй ажиллахад тусалдаг Pomodoro Technique -г туршаад үзэхэд илүүдэхгүй.

Хүүгээ салхилуулж суух хоорондоо гар утаснаасаа мэйл шалгах, зүүм хуралд оролцох нь цаг хугацааг үр ашигтай зарцуулж байгаа мэдрэмж өгдөг байлаа.

2.       Гэрийн ажлаа хамтдаа хийх. Гэрийн ажлаа нөхөр бид 2 -н хэн боломжтой нь л хийж, заримдаа ч цэвэрлэх, янзлах гэж өөрийгөө бухимдуулахгүй хөглөрөөд байж байхаасаа санаа зовдоггүй нь миний давуу тал бүүр супер чадвар юм байна лээ. Нөхөр маань өглөөний цай, заримдаа өдрийн хоолоо ажлаасаа ирээд хийнэ, хүүтэйгээ тоглож, салхилуулж байхад би ажлаа амжуулахыг хичээж багаар ажилладаг юм.

3.       Бодит байдалтай эвлэрч өөрийгөө уучлах. Хүүхдийнхээ хажуугаар ажиллахад үнэхээр тэнэг алдаанууд их гаргана. Энэ үед өөрийгөө аль болох уучилж,  алдаа гаргасандаа хамт ажиллагсдаасаа уучлал гуйх нь тийм ч ичгэвтэр зүйл биш гэж өөртөө итгүүлэх нь чухал санагдсан. Мэйлийнхээ хавсралтыг мартаж явуулж, (Image) энэ Meme надад зориулагдсан юм шиг л санагдаж, зүүм хурлын үеэр гэрээ шатаах шахаж, орцоороо дүүрэн утаа май болон уйлж суусан фактууд зөндөө. Тэглээ гээд өөртөө хатуурхахын оронд энэ бүхний хүлцэж, чамайг ойлгож байгаа хамт олон, удирдлага, гэр бүлийнхэндээ талархаж байсан.

Миний хувьд өөрийнхөө туршлагыг хуваалцснаараа ээжүүдийг заавал ажил хийх ёстой гэсэн дарамт үүсгэх биш гэрээсээ нялх хүүхэдтэй ажиллах нь боломжгүй зүйл биш, албан байгууллага, компаниуд ээжүүдэд ажлын уян хатан нөхцөл санал болговол сэтгэл зүрх гаргаж өөрийгөө дайчлан ажиллах, итгэл зүтгэлтэй ажлын хүч болдог гэдгийг л хэлэхийг хүслээ.

 

 


Tuesday, October 31, 2017

эгч нь : Дарга болох чинь хүсээд байх зүйл биш Дарга бол...

эгч нь : Дарга болох чинь хүсээд байх зүйл биш 


Дарга бол...
: Дарга болох чинь хүсээд байх зүйл биш  Дарга болж чадахгүй ч бас сайхан дуу сонсох эрхтэй Ю малдаа хаха :0 Тэр дарга нарынх нь дарга ...

Thursday, April 6, 2017

Дарга болох чинь хүсээд байх зүйл биш 


Дарга болж чадахгүй ч бас сайхан дуу сонсох эрхтэй Ю малдаа хаха :0

Тэр дарга нарынх нь дарга болох хүнийг таних нүд нүд нь хааччыхсым байдын бандийн юм бэ лол.

За тэрэн ч хаашайн миний дарга тэнэг хүн сонгох тэнэг хүн биш л дээ гэж мэгээд.

Гэхдээ инээд хүрээд байхымаа.
Энгээд 4 өдөр дараалан сургалтанд суучихаар нэг зулай нимгэрээд ч ирэх шиг болдым бна ш дэ өөрийн мэдэлгүй тэгээд бодит ертөнцтэй нүүр тулж ажлын ширээн дээр ирэхээс айгаад тойроод цай май эргүүлж явж этр.

Алцагнах яахуу.
юманд суусан хүн байна даа бас юм бодож л байна ш дэ зайлуул.

1. Монголд хувь хүний хөгжил, илтгэх урлаг, удирдагч бэлтгэх гэх газар ухахгүй, юм зарахгүй энэ агуу том зах зээлийг сүмийн пастороор бэлтгэгдсэн хүмүүс эзэлсэн байна шдэ. Илтгэх ч гэж үзүүлэх юм, соронзох мэт ч татах юм үнээр уяруулан майлуулж хичээл зааж байна ш дэ.

2. Дарга байна гэдэг чнь удирдагч лидер гсн үг биш, хоол идлээ гэдэг чнь цадсан гэсэн үг биш гэдэг үг сурч авдын байна. Хүн удирдах, хүнийг дагуулах гэдэг ч бас жиргээнд солиорч байж дагуулахаас шал өөрийм байдын байна вазардарь.

Удирдагч хүн гэдэг бол ийм л хандлагатай байдаг гэжийнэ дуулж бай.....
1. Хариуцлагатай байх 
- Угаасаа даргын сэтэртэй сэтэргүй хариуцлагатай хүн болохоох нээх тоосон ч гүй
2. Үр дүнд чиглэсэн хандлагатай байх 
- За энэ дээр бол ёстой 4 мөчөө өргөөд, хэлээ гаргаад зөвшөөрлөө. Бас үр дүнд чиглэсэн удирдах ажилтан болон уян хатан системтэй байгууллагад ажиллаж байгаа даа баярлаж суулаа.

Чиний ямар ажлын ард гарч байгаа чнь хамаагүй заавал өглөө 8 д гоцойсонгүй, бас алдаж онох, ахин шинээр оролдож үзэх боломж олгодоггүй удирдлагатай бол гуниг биздэ энчодоо. Заавал 8 цаг компютерийн ард сууж илүү хөдөлгөөн гаргахгүй суудаг хүн дээр байх уу хийх ажлаа үр бүтээлтэй үедээ 2 цаг тачигнуулдаг хүн байхуу гэдэг бас бодох л асуудал шүү.

цагтаа ажлынхаа үр дүнг гаргаж байгаа бол хүний битий жижиг сажиг зүйлээр шахаж дарамтал гэж ойлгосон шүү дарга нараа.

3. Хүчтэй давуу тал дээр анхаарах 

бас маш их сэтгэлийн хонх дэлссэн хэсэг байлаа. Аав ээж аттитют гэж нэрлэж бас болхын хүү чнь хөлбөмбөг, математик 2 дээрээ онцгой сайн атал Монгол хэл, Англи хэлээ давт сайжруул гэж загнаад дугуйлан секцэнд суулгаад хамаг цагийг нь бардаг бол та хүүхдийнхаа одон болон гялалзах өнцөг болон Математик, Хөлбөмбөгийн талбайг нь шороо тоостой нь хутгаад хэрэггүй болгох замруу явуулж байх вий.

Монголчууд ялангуяа, манай боловсролын системийн онцлог ч юмуу хүүхдийг заавал бүх юмандаа төгс сайн байлгах гэсээр залхааж алинд ч үгүй average Allec болгох магадлал байдаг шүү. Дарга нарт ч ялгаагүй ажилтныхаа онцлог давуу талыг нь улам өнгөлөн гялалзуулаад өг гэж.
4. Эерэг уур амьсгалыг бүрдүүлэх. 
Эерэг уур амьсгалыг бүрдүүлэх миний хувьийн зан чанартай хамгийн зөрчилдөх санагдсан бөлгөө. Хэдийгээр таних мэдэх хүмүүс эерэг гэдэг боловч нэгэнт реалист хүн тул пессимисст болчоод бдаг сул талтай надад баг, болон нэгэн файлед болсон нөхцөл байдлын хажууд зоригтой зогсоод багаа зоригжуулна гэдэг бараг л боломжгүй тул би дарга хэзээ ч болкуй эсүүл дарга нь гэртээ 2 хоног уйлж байгаад ирий гээд зугтах байхаа хаха.

үнийг хэрхэн анагаах вэ гэвэл. жижиг зүйлээс эерэг талыг нь олж харахыг хичээх
мөн хэт их хүлээлтээ бууруулах ёстой гэсэн. Хүүхдийн жишээ дээр сайхан тайлбарлаж өгч бгаа малдаа
5. Итгэлцэлийг бий болгох 

Итгэлцэл бий болгоход ердөөсөө тогтортой, бас төлбөртэй тэгээд цаг хугацаа шаарддаг аж.

За энгээд лидер байхад дээрх 5 хандлагыг аваад шкабандаа өлгөчөөд сольж өмсөөд байхад алзкуу гэнэ дээ дарга нар минь.

Хүндэтгэсэн,
Эгч нь



Thursday, March 2, 2017

энэ дууг сонсоод уншаарай

 

Цагаан сарын дараах ганц бие гучин гарсан бүсгүйчүүдээ өмөөрч өчихөд



Яагаад нөхөрт гардаггүй янзын хүүхэн бэ чи асуултын чинь хариулт
1.

Monday, December 5, 2016

аз жаргалтай аялал, сэтгэл хангалуун төгсгөлд өөрийгөө энгэж бэлдэх тухай . 


Sunday, March 27, 2016

улирал нь энгээд таарчлаа л даа. буюу улаан өндөгний баярын тухай

Lol :) эгч нь л бичих дутаж дээ
Өнөөдөр бидний хүүхэд ахуйгаас нэрийн мэдэх төдий ирсэн улаан өндөгний баяр буюу есүс христийн ахин амилсныг тэмдэглэдэг баяр юмаа.
За би энэ баяртай хэрхэн танилцсан бэ гэвэл. Анх англи очоод жижкэн кафэ д ажилладаг байхад эзэн авгай бидэнд нэг л өдөр аймшигтай их чиклаад бэлэглэж билээ. Ө ма гоод болсон доо харин ч хахаха. Харин хамт ажилладаг бсан монгол эгч тэр их чиклаадаа монголруу охинруугаа каргодаж билээ.
Үүнээс хойш ч тэгээд жил бүүр ийстэр болж янзан бүрийн гоё гоё өндөгнүүд том том энд тэнд будаж хүмүүс тэднүүсийх эь зургийг аваад шэйрлэж нтр том хүмүүсийэ өндөг агнах ёслоо юмуу хаашайн, хүүхдүүд хартн сургууль дээрээ хэн хамгийн гоё өндөг будхууу гэдэг тэмцээн нтр хийдэг гэдэг мэдэж авахаар барам сүүлдэж ойр дотныхоо хүүхдүүдэд өндөгөн чиклаад нтр бэлэглэдэг хүртэл болсон доо хөөрхий.
Ер зүйн нь болвоос энэ өдөр есүс христ цовдлуулсныхаа дараах 3дах өдрөө буюу good friday -н дараах бүтэн сайнд эргэн ирсэн гэж библийн шинэ гэрээнд бдаг бөгөөд. Христийн шашинтай хүмүүс энэ өдрөөс хойш 7 долоо хоног буюу 49 өдөр мацаг ньр барьж бие сэтхэлээ ариусгаж бурханы ганц хүү бидний гэм нүгэлийн төлөө амиа өгсөн талаар бясалгадаг гэдэг уламжлалтайм билээ гэж. 
Христич байгууллагад ажилладаг хүний хувьд Good Friday д амарч уртассан амралттай байгаагынхаа хувьд өнөөдөр ийнхүү элийрч суух сөхөөтэй байх жишээний. 


 энэхүү том өндөгнүүдийг лавдаг 2012 онд лондонд болсон хүүхдэд хандив болгох үйл ажиллагаанд зориулж алдартай хүмүүс загвар зохион бүтээгч Vivienne Westwood хүртэл оролцон зурж байршуулсан өндөгнүүдийн төлөөлүүдийг нетээс оллоо. 

Эцэст нь хэлэхэд би ч өөрөө христэд итгэгч биш бөгөөд энэ баяр учир утгынх нь талаар мэддэг хүн сайхан бичээсэй мэдкүү нь бүүр муйхарлаж ониг болоосой гэж хүсяаа:) 
Photo
Shared publicly

    Add a comment...

    3О насруу орох хямралтай учирснуу

    30 насруу шилжилтийн синдромын талаар.

    wait энэ дууг сонсоод уншаарай. 


    эгч нь болон нэг бус үе тэнгийн үхэр, бар жилтэн найзууд минь 2016 он гарах шинэ жилийн үдэж болоод цагаан сараар гүн гүн хямралд орж. жирийн үед жирс жирс хямралын бодолд нухлуулсан жил болоод байнаа хө. 

    би болоод бидний найзууд энэхүү хямралыг хэрхэн хөөрхөн нүүрэндүү үрчлээ нэмэхгүйгээр даван гарах стратеги боловсруулж хэрэгжүүлж байгаагаа анхны пост болгон бичихээр шийдлээ гэж. 

    намбар ван: найз нөхөдтэйгээ уулзах.  дээр дурдсан синдром нь ихэвчлэн ганц бие бас хүүхэдгүй бүсгүйчүүдэд голдуу хурц хэлбэрээр илэрдэг нь ажиглагдаж байгаа юм. Тиймээс уулзаж сэтгэлээ уудлах найз чинь чамтай адил байвал бие биенээ ойлгоход илүү амар гэсэн үг. 
    Уулзах найз чинь мөн чамаас зан чанар болоод ажил мэргэжлийн хувьд тэс өөр хүн байвал илүү таатай. Би бол хувьдаа ажил мэргэжлийн хувьд амжилттай, амьдрал аливаа зүйлийг надаас өөр өнцөгөөс хардаг хүнтэй уулзахад таатай санагддаг.  

    намбар түү: энд тэндхийн сайт дээр байдаг листүүд байдаг даа. 30 хүрсэн эмэгтэйд байх ёстой 30 зүйлс сурсан байх хэрэгтэй 30 зүйлс нтр гээд. эдгээрийг хоорондоо шэйр хийх паблик биш л дээ. хүсвэл болохгүй зүйлгүй л дэ бас. 

    хөөрхий энэ төрлийн хямрал дэлхийн бүх эмэгтэйчүүдийг арьс , царай зүс ялгахгүйгээр дайрч гардаг гэдэгийг тод жишээ нь энэ жагсаалтууд боловуу ч гэж боджоох шиг. 
    би доор хоёр линк тавьсан байгаа л даа. эхний гламур сэтгүүлийн линкийг монгол дээр нээх аятайхан орчуулаад гаргацан л харагдаж байна лээ дэг. 
    Энэ жагсаалт дотор чамайг хэр амжилттай явсныг чинь сануулах төөр ард үлдсэн нэгэн залуу байх хэрэгтэй мөн өөрийгөө гайхаад барамгүй үнэтэй авсан нэгэн эд зүйл ч гэх юмуу. өөртөө бардмаар бас өөрийгөө өмөөөрмөөр хайрламаар сэдэл өгөх зүйл олон гарч ирдэг шүү.

    намбар трий:  за тэгээд эцэст нь бол нас бол тоо намбархаж цэцэрхэг хэрэг ч юун билээ дээ. Өнгөрсөндөө очоод өөрийгөөө өшиглөөд абмаар таагүй явдалууд, ирээдүйгээ хараад инээд алдан ташуур өгөх одоогийн чинь статус бүгд л чи бидний амьд байгаагийн илрэл шүүдэй гэж... 
    эгч нь эрээвэр бодлоо л бичлээ л дэ